Saturday, June 11, 2011

zaawal unshaarai

Үнсэлтийн шинэ ид шид

Эрүүл мэнд  | 2011 / 05 / 23
Үнсэлтийг судалдаг шинжлэх ухаан байдаг гэвэл та үнэмших үү? Тэгвэл түүнийг "филематологи" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь грекийн “филема” буюу үнсэлт гэдэг үгнээс гаралтай юм байна.
Үнсэлт бол жирийн зан үйл огтоос биш бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний бие организмд маш олон эерэг нөлөө үзүүлдэг шидтэй болохыг бид олон сонсож байсан. Жишээ нь үнсэлдэхэд нүүрний 30 гаруй булчин оролцож ачаалал авдаг учир арьс тэнийж хамаагүй уян хатан болдог зэргийг олон судлаачид батлаад байгаа.
Тэгвэл үнсэлтийн бас нэгэн шинэ шидийг шүдний эмч нар тогтоосон байна. Тэд үнсэлцэх үед хүнээс өвөрмөц “тачаангуй шүлс” ялгардаг гэдгийг нотолжээ. Тэрхүү кальци фосфороор баялаг шүлс нь буйлны үрэвсэл болон шүд хорхойтохоос сэргийлдэг гэнэ.
Мөн сувиллын эмч нар халуухан үнсэлтийн үед хүн 12 калорийг зарцуулдаг хэмээж байна. Хэрвээ ийнхүү өдөр болгон үнсэлцээд байвал жилийн дотор 1 кг жин хасна гэсэн үг. Маш өчүүхэн тоо шиг санагдаж болох ч ийм аргаар турна гэдэг аятайхан биш гэж үү?
Зарим эмч, судлаачид хэдийчинээ их үнсэлцэнэ төдийчинээ нас уртасна гэж үздэг. Учир нь үнсэлдэх үед организмын хөгшрөх процесст оролцдог зарим нэг хортой химийн нэгдэл ялгарах явц удааширдаг байна. Гэхдээ хамгийн гол нь анагаах ухааны үүднээс авч үзвэл ийм үнсэлт дор хаяж 3 минут үргэлжлэх ёстой гэнэ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.