Sunday, May 29, 2011

hairiin zurhai

hehe uuniig mi tanidag hen negen hosuudad zoriulay

Мэлхий

4 сараас эхлэн та хувийн амьдралдаа түүртээд тун завгүй болох нь. Гэртээ эсвэл ажилдаа илүүтэй анхаарал хандуулах ёстой болсноор хайр дурлалын асуудлаа хоёрт тавих хэрэг гарна. 4 дүгээр сарын 20-доос найз нөхөд, ажлынхны туслалцаатайгаар бага зэрэг амсхийх завдал гарна. Ижил төсөөтэй зүйлд татагдах чанар таныг шинэ дурлалтай учруулж, эсвэл одоо байгаа харилцаандаа илүү сэтгэл хангалуун болгоно.

Үхэр

Та өөрийнхөө харилцаанд илүү итгэл дүүрэн болох болно. Сугар гараг таны ордонд орсноор хамтрагчтайгаа харьцахдаа өөртөө итгэлтэй болж, дур булаам, сэтгэл татам байдлаа мэдрүүлнэ. Таны одоогийн эсвэл ирээдүйн дурлалт хархүүд таньтай хамт байхад хөгжилтэй, сонирхолтой санагдана.

Ихэр

Ярихаасаа өмнө хэд хэдэн удаа эргэцүүлж бодоход энэ хавар суралцах хэрэгтэй. Таны ойлгомжгүй үг үйлдэл, буруу сэтгэгдэл төрүүлэхүйц дохио хайр сэтгэлийн амьдралд тань тээр болж магадгүй. Тиймээс болгоомжтой бай, хүний сэтгэл ямар эмзэг болохыг ойлго. Мөн хуучин хайрттайгаа эргэж нийлэхэд тохиромжтой үе ирж байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.